Зөвлөгөө



“Морь уралдуулах”

Тоглоомын зорилго
1.  Шагайны 4 талыг мэдэж нэрлэх
2.  Шагай орхиход яагаад олбог дэвсдэгийг тайлбарлах
3.  Өөрийн уралдуулах морио сонгох
4.  Уралдааны замыг дан мориор өрөх
5.  Морь буусан шагайг тоолоод, тоогоор нь өөрийн морийг урагшлуулах
6.  Ээлжээ хүлээж тоглох
Хэрэглэгдэхүүн
-  Олбог
-  Шагай
Тоглоомын аргачлал
1.    Хүүхдүүдийг  “Морь уралдуулах” тоглоомд урина. /Зураг 1/
            2.   Эхний  хүүхэд олбогоо авч ирж дэлгэнэ. /Зураг 2/
 3.  Дараагийн  хүүхэд ууттай шагайгаа авч ирнэ.  /Зураг 3/
          4. Шагайг уутнаас гаргана.  /Зураг 4/
5. Хүүхдүүд өөрийн морио сонгож авна.    /Зураг 5/
  
        6. Орхих дөрвөн шагайгаа тоолж авна.   /Зураг 6/
      7. Хүүхдүүд уралдааны замаа дан мориор цувуулан өрж бэлтгэнэ.   /Зураг 7/
      8. Уралдааны морьд гарах гараа                                         
     9. Цувааны төгсгөлд хоёр шагай зэрэгцүүлэн хөндлөн байрлуулж,
түүн дээрээ нэг шагай давхарлаж тавиад
морины барианы газрыг тэмдэглэнэ.   /Зураг 9/
    10. Хүүхдүүд уралдахаар сонгож авсан морио замын эхний шагайтай
зэрэгцүүлэн байрлуулж уралдахад бэлтгэнэ.                    /Зураг 10/
     11. Тоглоомыг эхэлж, дөрвөн шагайг орхихдоо
“Морь буугаарай, молор  эрдэнэ болоорой” гэж хүслээ шивнэн хэлнэ. /Зураг 11/
   12.  Шагайг орхиод хэдэн морь буусныг тоолно. /Зураг 12/
   13. Морь буусан шагайны тоогоор өөрийн морийг урагш ахиулна. /Зураг 13/
         
14. Ийнхүү хүүхдүүд ээлжлэн тоглоно.                  /Зураг 14/
  15. Морь буусан шагай хэд байгааг тоолно.   /Зураг 15/
16. Морь буусан шагайны тоогоор өөрийн морийг урагшлуулна.  /Зураг 16/
17. Барианд эхлэн орсон “Морь” түрүүлнэ.  /Зураг 17/
18.Түрүүлсэн найздаа баяр хүргэнэ.  /Зураг 18/
19. Шагайгаа уутанд хийнэ.   /Зураг 19/
19. Шагайгаа байранд нь хураана.   /Зураг19/
20. Олбогоо байранд нь хураана.  /Зураг 20/
Үйлийг гүйцэтгэх түвшин
1.    Багшийн үйлдлийг анхааралтай харж дуурайн гүйцэтгэх
2.    Багшийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэх
3.    Бие даан өөрөө гүйцэтгэх


Хуруувчин хүүхэлдэй хийх аргууд



























Аз жаргалтай, үр дүнтэй амьдрах зөвлөмж
   2015 оны 1 дүгээр сарын 5  

   Угтан ирж буй 2015 ондоо 

Ажил тань од хийморь, амжилт бүтээлээр дүүрэн байж

Амьдрал тань эрүүл энх, аз жаргалаар бялхаж байхын өлзийт ерөөлийг өргөн      

                дэвшүүлье.

Энэ оны хамгийн эхний зөвлөмжөө бид та бүхэнд аз жаргалтай, үр дүнтэй амьдрах зөвлөмжийг хүргэж байна. Та бүхэн өөрт байдаг муу зуршлуудаасаа салахыг хүсвэл дараах зөвлөгөөг дагаарай.



1. Бага унт.

Ингэвэл таны амьдрал илүү үр дүнтэй, бүрэн дүүрэн болно. Эрүүл саруул амьдрахын тулд нас биед хүрсэн хүн дунджаар 6-7 цаг унтахад хангалттай байдаг. Хэрэв та их унтдаг бол 21 хоногийн турш өмнөхөөсөө 1 цагийн өмнө бос. Тэгвэл зуршил болно. Гүн нойр чухал болохоос удаан унтахдаа биш.

2. Өглөө бүр эрт бос.

Энэ үед таныг хүлээж буй үймээнт амьдралд умбан ороход хүрэлцэхүйц эрч хүчээр сэтгэлээ цэнэглэ. Долоо хоногт 1 удаа нар мандахыг хар, эсвэл байгальд гар.
3. Аар саар зүйлд анхаарал бүү хандуул.
Та цаг, зав, эрч хүчээ зөв зүйлд зарцуулж байна уу? гэж өөрөөсөө асууж бай. Цаг хугацааг зохицуулна гэдэг амьдралыг жолоодоно гэсэн үг, цагандаа харам бай.
4. Амин чухал асуудалд анхаарлаа төвлөрүүлж сурахын тулд бугуйндаа “үсний резин” зүү.
Дэмий бодол санаа төрөх бүр резинээ татаад тавь. Тархи тэр дэмий бодол сэдлийг өвдөлттэй уялдуулан хүлээж авснаар дахин тэр мэт санаа төрөхөө болино.
5. Бүтэн сайн өдөр энэ зарчмыг ягштал баримтлаад үз.
Энэ үед 7 хоногийнхоо ажлаа төлөвлө. Төлөвлөсөн ажлаа ямар үр дүнд хүрэхийг төсөөлөн бод. Шинэ мэдээлэл авах ном уншиж, намуухан хөгжим сонсон амар амгаланг мэдрээрэй. Энэ нь таныг төвлөрүүлэх, зорилготой, идэвхтэй байхад тань тус болно.
6. Таны амьдрал харьцаанаас шууд хамаардгийг байнга санаж яв.
Хамгийн чухал харьцаа бол өөрөө өөртэйгээ харьцах. Таны бодол санаа төвлөрсөн зүйл л таных болдог. Энэ бол амьдралын хууль.
7. Аливаа асуудлын үр дүнд нь бус үйл явцад нь анхаарлаа хандуул.
Танд таалагдаж байгаа учраас, хэн нэгэнд хэрэгтэй болохоор эсвэл эрхэм дээд үйл хэрэг учраас л хийх ёстой. Мөнгө, шан харамжийн төлөө ажиллах хэрэггүй. Аяндаа тэр бүхэн таных болно.
8. Инээмсэглэж бай.
Инээмсэглэл бие организм дахь эерэг элементүүдийг өдөөдөг. Инээмсэглэлийг өөртөө дадуул, ингэвэл амьдрал тань илүү амьд болно.
9. Орой ном уншихдаа лаа асааж бай.
Ингэвэл гайхалтай амгалан орчин бүрдэнэ. Гэрээ гадаад орчноос бүрэн тусгаарлагдсан баян бүрд болгож хувирга. Гоё хөгжим, сайхан ном, сайхан найзуудаар гэрээ дүүргэ.
10. Анхаарлаа төвлөрүүлж сурахын тулд явган алхахдаа алхаагаа тоол.
Зургаан алхмын дотор амьсгаа авч, дараагийн зургаан алхамд амьсгалаа түгжиж, дахин зургаан алхамд амьсгаагаа гарга. Хэрвээ зургаан алхам танд уртаад байвал өөртөө тохируулан цөөл. Хүмүүс тархи толгойдоо элдвийн хог тээж явах нь элбэг.
Өөрийнхөө чадварыг бүрэн дайчилж чаддаг хүмүүс чухал асуудал дээрээ төвлөрсөн сэтгэл санааны амгалан байдлыг эрхэмлэдэг.
11. Тайван байж сур.
Өдөртөө ядаж 10минут чимээгүй сууж нам гүмээс цэнгэл амсаж хэвш. Энэ амьдралд хамгийн чухал нь юу болохыг тунгаа.
Өөрийнхөө үйл хэргийг эргэцүүл. Чимээгүй байх нь алт.
12. Оюун санаагаа салхинд хийсэх хуудас цаас шиг зөнд нь бүү орхи.
Үргэлж төвлөрүүл. Хэрвээ та ямар нэг зүйл хийж байгаа бол өөр юм битгий бод. Ажилдаа явахдаа гэрээсээ ажил чинь хүртэл хэдэн алхам байдгийг тоол. Энэ хялбар биш, Гэхдээ удалгүй таны оюун ухаан таныг удирддаг бус харин та өөрийг нь жолооддог болохыг аяндаа хүлээн зөвшөөрнө. Эцсийн дүндээ таны оюун өчүүхэн ч салхигүй орчинд бадамлах зул адил тогтуухан гэрэлтэж байх ёстой.
13. Оюун ухаан гэдэг булчинтай л ижил.
Эхлээд дасгалжуулах хэрэгтэй. Харин дараа нь хүч чадлыг сорих учиртай. Эхэндээ хэцүү байж болно, гэхдээ алгуурхан сайжирсаар таны төрөлх шинж чанар болон төлөвшинө. Өлссөн үедээ дараагийн хоол болтол тэс. Хүндхэн ажилд дарагдсан үе таны оюун санаа хэн нэгэнтэй ярих, ном сэтгүүл шүүрэн авч унших гэх мэтийн үйлдэл хийлгэж амрахыг чармайдаг. Энэ үед шууд л амралтыг нь таслан зогсоож бай. Удалгүй та хэдэн цагаар ч хамаагүй нэгэн зүйлд анхаарлаа төвлөрүүлж сурна.
14. Бага ярь.
Ярихдаа 60/40 гэдэг дүрэм баримтал, нийт хугацааны 40 хувьд яриад 60 хувьд нь сонс. Ингэвэл нэр хүнд тань өсөөд зогсохгүй, уулзаж байгаа хүмүүсээс олон ухаалаг зүйлийг сонсоно. Таныхаар бол алдаа дутагдал гаргаж байгаа хэн нэгнийг шүүмжилж, хов ярихаа боль. Өөрийгөө голж үглэхээ боль.
15. Тархинд чинь сөрөг бодол санаа төрвөл дор нь эсрэгээр өөрчилж бай.
Эерэг нь сөргийгөө үргэлж даван гардаг тул таны оюун ухаан үргэлж сайн сайхныг бодож хэвшинэ. Сөрөг бодол санаа бол муу бүхнийг ахин дахин төрүүлж байдаг систем юм. Энэ системийг зад цохин хүчтэй, эерэг санаа сэтгэгч бологтун.

 
Зурагт үзэх хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ?


Хүүхэд уйлагнаад, ээж ааваасаа салахгүй, гэрийн ажил хийлгэхгүй үед зурагт үзүүлээд суулгахаар хэдэн цагаар ч хамаагүй томоотой суугаад мөн чиг амар шүү.

Гэвч ингэж их зурагт үзэх нь хүүхдэд тун сөрөг нөлөөтэй. Тэр тусмаа 0-3 насны хүүхдэд зурагт удаан үзүүлэх нь хамгийн  аюултай гэсэн судалгаа байдаг байна.


Зурагт үзэх нь:

Хүүхдийн хэл ярианы хөгжилд сөрөг нөлөөтэй
Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхийн тулд байнга л харилцан ярилцаж байх ёстой байдаг. Гэтэл хэдэн цагаар зурагт үзсэн хүүхэд хүний яриаг сонсохоос биш эргүүлэн ярилцах хүсэлгүй болдог. Тийм болохоор зурагтаас илүү бага насны хүүхэдтэйгээ тоглож, ярилцаж, үнсэж, тэврэж хамтдаа цагийг өнгөрүүлбэл хүүхдийн сэтгэхүй, хэл ярианы хөгжилд их тустай байдаг. 
Даган дуурайх
Хүүхдүүд өөрийн харсан үзсэн зүйлийг заавал дуурайх гээд байдаг хандлагатай. Тэр тусмаа зурагтаар гарч буй зүйлийн аль болох зүггүй, муу дүрийг хүүхэд авч үлддэг. Эцэг эхчүүд ч мөн адил хүүхдийнхээ өмнө гаргаж буй үйлдлээ хянаж байх хэрэгтэй. 

Цахилгаан соронзон долгионы нөлөөнд өртөх
Хайрч хуурсан түлэгдсэн хоол идэх нь ходоодонд тун муугаар нөлөөлдөг шиг цахилгаан соронзон долгион нь түүнээс илүүтэйгээр хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Энэ долгионы нөлөөгөөр толгой өвдөх, нойр хулжих, цээжлэх чадавх буурах, хараа муудах, цусны даралт өндөр болох магадлал өндөр байдаг.

Бие бялдрын хөгжилд нөлөөлөх
1-3 насандаа зурагт их үзсэн хүүхдүүдийн бүсэлхийн хэмжээнд өөрчлөлт ордог ба хүүхэд хэр их зурагт үзнэ төдий чинээгээр бүсэлхийн тойргийн хэмжээ ихэсдэг байна. Канадын Монреал хотын үндэсний их сургуулийн эрдэмтэд  1-3 насны 1413 хүүхдэд судалгаа хийхэд 7 хоногт 1 цаг зурагт үздэг хүүхдийн бүсэлхий дунджаар 0,5 мм-ээр нэмэгддэг гэсэн дүгнэлт гарчээ. Мөн АНУ-ын хүүхдийн эмч нар 2 настай хүүхдийг өдөрт 2 цагаас дээш зурагт үзүүлэхгүй байхыг зөвлөж байна. 

Эцэг эхчүүд бололцооныхоо хэрээр бага насны хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлж, түүнд хайртайгаа мэдрүүлж, анхаарал тавьж байх хэрэгтэй. Ингэснээр та хүүхдээ ирээдүйд өөрийгөө илэрхийлэх, найз нөхөдтэй болох, хүнтэй харилцах, холбоо тогтоох үндэс суурийг тавьж өгч байгаа юм шүү

Гар угаахын ач холбогдол




Тоглох нь хүүхдийн өсөлт торнилтод чухал нөлөөтэй
Тоглох нь хүүхдийн өсөлт торнилтын нэг чухал зүйл ажээ. Ямар ч насны хүүхэд аливаа зүйлийг хийж оролдож байж сурдаг. Иймд хүүхдийг тоглох, элдэв зүйл сонирхоход нь хориг саад хийх хэрэггүй. Тоглож наадах нь,

-Хүүхдийн хэлд орох, хөлд орохоос эхлээд түүний оюун ухаан бие бялдарыг хөгжүүлэхэд тусладаг.
-Тоглоом нь хүүхдийг өөртөө итгэлтэй, аливаад сониуч, бас өрсөлдөх чадвартай болж хүмүүжихэд тусалдаг.-Энэ нь цаашдаа ажил, амьдралын чадварыг эзэмшиж сургуульд сурах үндсийг тавина.-Тоглоом нь аль болох хүүхдийн өөрийнх нь сэдсэн зүйл байвал сайн.
-Хүүхэдтэй тоглож, сэтгэл санааг нь дэмжиж идэвхжүүлэх нь хүүхдийн хүмүүжил, өсөлт бойжилтод маш чухал нөлөөтэй юм.
-Дүрслэх, эвлүүлэх, өрж давхарлах, өөрчилж хувиргах тоглоом нь хүүхдэд их үр өгөөжтэй байдаг.
-Том хүмүүсийг дуурайж тоглох нь хүүхдийн хөгжил, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй.
-Хүүхдүүдэд сэдсэн санаагаа хэрэгжүүлж үр дүнг үзэх бололцоог олгох хэрэгтэй. Гэхдээ аюулгүй байдлыг нь маш сайн хангах шаардлагатай.
-Шүлэг унших, дуулах, зурах, ном уншиж өгөх нь хүүхдийн оюун ухаан хөгжихөд хамгийн сайн туслагч болдог.
-Хүүхэд аливаа зүйлийг хийхдээ маш их хүчин чармайлт гаргадаг бөгөөд энэ үйл ажиллагааг нь анхаарч, хүлээн зөвшөөрч, бас үнэлж магтахыг нь хүсэн хүлээж байдаг
-Хүүхэддээ хэдий чинээ урам хайрлаж дэм өгч чадна хүүхэд чинь тэр хирээр өөртөө итгэлтэй, амьдралын зорилготой, хүссэнээ биелүүлдэг болж хүмүүжнэ.
-Эцэг эхчүүдээ хүүхдээ бурмаар тэтгэхээр урмаар тэтгэж яваарай.


0-2 насны хүүхэд, тэдэнд зориулсан номын онцлог
0-2 насны хүүхдэд ном үнэхээр хэрэгтэй юу ?
     0-2 насны хүүхдэд ном үнэхээр хэрэгтэй. Яагаад гэвэл тэд урд нь зөвхөн бодит зүйлийг харж, мэдэрч, таньж байсан бол нас, сэтгэхүйн онцлогтоо яг тохирсон ном үзсэнээр хавтгай зураг дээрээс дүрсийг таних буюу “унших” чадвартай болно. Энэ нь бодит зүйлийг хийсвэр зургаас таньж ойлгодог болно гэсэн үг бөгөөд хүүхдийн оюун ухаанд гарч байгаа маш том дэвшил юм. Хүүхэлдэйн кино, хүүхдийн дууны видео клип зэрэг нь тэдний анхаарлыг хэдий татдаг ч гэсэн тогтоцгүй, хуурмаг дүрсүүдтэй байдаг. Харин номын дүрс бол мэргэжлийн зураачид зурсан, бодит хэлбэр бөгөөд  хүүхдийг  амьдралын олон зүйлтэй танилцахад хамгийн дотно нөхөр нь болж чаддаг. Хүүхдэд багаас нь ном үзүүлж заншвал тэд номонд тоглоомоосоо ч илүү дуртай болно. Дэлхийн ихэнх улс оронд хүүхдийг гурван сартайгаас нь номтой танилцуулж эхлэх боломжтой гэж үзэн, энэ насны хүүхдэд зориулсан төрөл бүрийн ном гаргасан байдаг. Тэдгээр улсад орой бүр хүүхдэдээ ном уншиж өгөх нь үдэш унтахын өмнө шүдээ угаах заншил мэт болсон бол манай улсад уг заншил төдийлөн хөгжөөгүй байгаа билээ.
 0-2 насны хүүхдэд зориулсан ном ямар байх вэ ?
        Ийм насны хүүхдийн ном урагдахгүй, гарт нь эвтэйхэн, шидэх, норгох, тоглох зэрэг хүүхдийн хөдөлгөөний аяыг даах хатуу картонон хуудастай, хурц ирмэггүй эсвэл зөөлөн даавуун материалтай байх ёстой. Тоглоомын хэлбэр оруулсан, дуугардаг, хуруугаараа тэмтрэн мэдрэхэд зориулан өөр өөр материал ашиглан хийсэн ном хүүхдэд бүр ч сонирхолтой байдаг. Ой хагас хүртэлх насны хүүхдийн номын дүрс нь том, хоорондоо уялдаа холбоогүй байх ба хамгийн гол нь хүүхэд хялбар танихаар, үг өгүүлбэр байхгүй эсвэл богино тайлбартай, 10 хүртэлх хуудастай бол зохимжтой. Сүүлийн үед сөхөгддөг, түлхдэг, дардаг дүрстэй ном ч худалдаанд гарах болсон. Харин ой хагастайгаас гурав хүртэлх насны хүүхдийн номын дүрс нь хоорондоо уялдаа холбоотой болж ирдэг. Мөн 1-2 өгүүлбэртэй богино бичвэртэй байж болно. Агуулга нь хүүхдийн өдөр тутмын амьдралтай холбоотой байвал тэдэнд илүү дотно санагддаг. Хүүхдээ багаас нь номонд дуртай болгоход хамгийн чухал зүйл бол тэдний нас, сэтгэхүйд тохирсон номыг сонгох явдал юм.  Хэт хүндэдсэн мэдээлэлтэй ном тэднийг ядраж дургүйг хүргэдэг бол хэтэрхий энгийн /хөнгөдсөн/ номыг сонговол сонирхлыг нь бууруулж мэднэ. Тиймээс хүүхдэдээ ном сонгож авахдаа тэдний насанд тохирсон эсэхийг хамгийн түрүүнд судалж үзэх хэрэгтэй. Ялангуяа хүүхдийн нас бага байх тусам хөгжил нь сараар хэмжигддэг, маш хурдацтай явагддаг тул хүүхдийн насыг нарийвчлан заасан ном сонгох нь чухал байдаг.


Энэ үед эцэг эхчүүд яах вэ?
     Хүүхэд 3 сартайгаас эхлэн номоо амандаа хийн базах зэргээр мэдэрч эхлэн улмаар 5-6 сартайдаа хурц тод өнгөтэй зургийг нь харж сонирхоно. 7 сартайдаа хуудсыг нь эргүүлэх болж, алхам алхмаар номоо эзэмшиж эхэлдэг. Өөрөөр хэлбэл 9 сар хүртэлх үеийг номтой танилцаж дотносох үе гэж нэрлэж болно. Хүүхэд ойролцоогоор нэг настайдаа анхны үгсээ хэлдэг болж, үгийн утгатай дүйцсэн үйл хөдлөл үзүүлж эхэлнэ. Хэлж чаддаг үгийг нь асуувал хариулахдаа дуртай байх ба энэ жижигхэн ч болтугай дадал чадварыг нь дэмжиж, ном үзэхдээ мэддэг үгсийг нь оролцуулан ярилцаарай. Жишээ нь “Энэ юу вэ?” Өө, нээрээ нохой байна. Нохой яадаг билээ?” гэж асуухад хүүхэд “хав хав” гэх мэтээр хариулж чаддаг болно. Хүүхэдтэйгээ хамтдаа энгийн хялбар зурагтай ном үзэж, тэдэнд ойлгомжтой  үг хэллэгээр тайлбарлан ярилцаж, хамтдаа тоглож харилцах нь хүүхдийн оюун ухаанд гарч буй тэр том дэвшлийг ойлгон дэмжиж байгаа хэрэг юм.
     1-2 насандаа хүүхэд өөрийн үгийн санг бүрдүүлж эхлэх ба хэлсэн үг нь бүрэн зөв биш ч гэр бүлийнхэн нь юу хэлэх гэснийг нь ойлгодог. Тэд хоол идэх, тоглох, дэлгүүрээс юм худалдаж авах, унтах зэрэг өөрсдийнхөө өдөр тутмын амьдралаас аль хэдийнээ мэддэг болсон үйлдлийг номын зураг, хялбар өгүүлбэрээс маш сайн ойлгоно. Эдгээр үйлдэлтэй холбоотой үгс, янз бүрийн амьтдын нэр, тэдгээрийн хөдөлгөөнийг хичээнгүйлэн цээжлэхээс гадна танил шүлэг, дууны мөрийг их л тааламжтай, дахин дахин давтан сонсох дуртай байдаг. Мөн аяыг нь дуурайхыг оролдон гар хөлөө хөдөлгөн дуулах, бүжиглэхийг оролдож эхэлж байгаа нь тэд хөдөлгөөний эрхтэнүүдээ илүү хянаж удирдаж сурж байна гэсэн үг.
     2-3 насны хүүхдийн үгийн сан маш эрчимтэй нэмэгдсээр үгсийг хэлэхэд арай хялбар болсон байх ч хараахан бүрэн гүйцэд зөв хэлж чадахгүй. Энэ үе бол хүүхдүүдийн шинэ үгс  идэвхтэй цуглуулдаг онцгой үе юм. Хэрвээ таны хүүхэд бүхэл өдрийн турш элдэв зүйлийг нэрлэн нэхэж, асууж эхэлбэл та төвөгшөөж хэрхэвч болохгүй. Хүүхэд зөвхөн хэлний чадвараа дээшлүүлээд зогсохгүй бас өөрийгөө илэрхийлэхэд давхар суралцаж байгааг ойлгох хэрэгтэй
Эцэг эхчүүд та бүхэн хүүхэдтэйгээ тэдний тоглодог тоглоом, дуртай амттан, хувцас хунар, хайртай амьтад, хөгжилтэй адал явдалтай үгийн санг нэмэгдүүлэхэд зориулсан зурагт номыг хамтдаа үзээрэй.
 2014.04.11.


Бялзуухай цэцэрлэг

2-оос 3 нас хүртэлх хүүхдийн сэтгэл зүйн онцлог

·                     2 настай хүүхдийн идэвхтэй үгийн сан 300-400 болно. 2-3 нас хүртэл хүүхдийн үгийн сан идэвхтэй нэмэгдэнэ.
·                     “Энэ юу вэ?”, “Энэ хэн бэ?” гэж асуулт тавина, үйл үг, нэр үг, тэмдэг нэр, төлөөний нэр зэргийг эзэмшиж богино хэмжээний өгүүлбэрээр ярьж эхэлнэ. Асуулт тавьж эхэлнэ гэдэг хүүхдийн оюуны хөгжил сайн байна гэсэн үг.

·                     Харандаа атгаж зураас зурж эхэлнэ, өрж байгуулах тоглоомоор юм өрж тоглохыг оролдоно.
·                     Бие дааж явна. Бие дааж бүх юманд хүрч очихыг оролдоно.
·                    Юмсыг орлуулан тоглоно (жишээ нь савх мод хүүхэлдэй болох, дөрвөлжин мод машин болох г.мэт).
·                 Яриа нь харилцааны хэрэглүүр болно.
·     Эсэргүүцэж эхэлнэ, энэ үед ахмад хүмүүс хүүхэдтэй харьцах харьцаагаа өөрчлөх, хүүхдэд хандах хандлага өөрчлөх шаардлагатай.
·           Хүүхэд Хаана? Хаашаа? Хаанаас? Хэзээ ? зэрэг зүг чиг хугацаа заасан асуулт тавина. Энэ насан дээр хүүхэд асуулт тавихгүй бол хэл ярианы хоцрогдол гарч болзошгүй тул хүүхдийн сэтгэхүй оюуны хоцрогдол буюу сонсголыг шалгуулах шаардлагатай.
·         Энэ насанд хүүхэд тоглоомоор идэвхтэй тоглож наадна. Насанд нь тохирсон олон төрлийн чанартай хоргүй, аюулгүй тоглоом авч өгөх шаардлагатай.
·   Зурагтай ном үзэх сонирхолтой болно. Энэ үед нь номонд сонирхолтой болгохын тулд зурагтай ном авч өгч байна. Эцэг эх өдөр бүр цаг гаргаж хүүхдэдээ ном уншиж өгөхийг зөвлөж байна. Хүүхдийн хэл яриаг эрчимтэй хөгжүүлэх зорилгоор хүүхдэд хүүхдийн ном уншиж өгөх. 2-3 настай хүүхдийн үгийн санг нэмэгдүүлэх, ярианд сургах гол зорилго байдаг. Зураг дээр байгаа зүйлийг зааж асууж эхэлнэ. Энэ үед эцэг эхчүүд анхааралтай хандаж тайлбарлан өгөх хэрэгтэй. Хүүхэд хэдэн ч удаа асууж болно, харин та тэвчээртэй хариулах хэрэгтэй.
·                     Бие дааж халбага сэрээ барьж хоолоо идэх, аягтай цайгаа барьж ууна.
·                     Хувцсаа тайлах өмсөх чадвар сууж эхэлнэ.
·                     Өөрийн хүсэл хэрэгцээгээ илэрхийлж эхэлнэ.
·                   Урагшаа хойшоо алхан, тонгойж юм түүж авна, гүйнэ, юманд авирч эхэлнэ. Гүйхдээ хөдөлгөөнөө зогсоож чадахгүй.
·      Энэ насны хүүхэд өөрөө бие дааж юм хийх эрмэлзэл, идэвхтэй болсон байна.
·     Хоёр настай хүүхэд юмыг дуурайх онцлогтой учир нүдээр үзэж, чихээр сонсож, гараар барьсан зүйлээ дуурайх үйл хийнэ.
Хоёр настай хүүхэд өмнө дуулгавартай байсан бол зөрүүд байдал гаргана. Энэ насны хүүхдийн хамгийн дуртай “үгүй” гэдэг үг бий болно. Тэд юм л бол “үгүй” гэнэ. ”Хоолоо ид” гэхээр “үгүй”, “миний хүү наашаа ир” гэхээр “үгүй”, “май энэ тоглоомыг ав” гэхлээр “үгүй” гэж хариу өгнө. Энэ бас учиртай. Хэрэв бид сайн ажиглаад үзэхэд эцэг эх, насанд хүрэгчдээс өөрт нь тулгаад байгаа тэр зүйлийг л хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байдал илэрч буйг ажиглаж болно. Энэ нь чухамдаа түүнийг хүсэхгүй байгаа биш харин бусдын тушаах, тулгах, даалгахыг биелүүлэх дургүй байгаагаас тэр юм. Хүүхэд өөрийг ээ”бие хүн” гэдгийг мэдэрч эхэлж байгаа юм.  Энэ насыг “шилжилтийн нас” гэж эрдэмтэд нотолсон байна. Чухам яаж нотолсон бэ гэвэл. Үүнээс өмнө насанд хүрэгчдийн хэлсэн бүгдийг үг дуугүй зөвшөөрдөг байлаа. Харин одоо бол түүний эсрэг өөрийн хүслээ сөргүүлэн тавих болно. Энэ үед эцэг эх хүүхэдтэй хандах хандлага өөрчлөгдөх шаардлага гарч ирнэ. Тэгвэл эцэг эх яах ёстой вэ? Зөнгөөр нь орхих уу, эсвэл хатуу зүрх гарган өөрийн үзэл дээр бат зогсох уу? Энэ тохиолдолд хамгийн шалгарсан арга бол хүүхдийнхээ анхаарлыг өөр тийш нь хандуулан өөр үйл ажиллагаанд татан оруулах явдал юм.
·   Хүүхдийг хоёр настайд нь ямар нэг дэг журамд сургах ёстой. Энэ нь тун уян хатан байх ёстой. Хэт хатуу шаардлага нь энэ насныхны тогтворгүй сэтгэлийн хөдөлгөөнтэй зөрчилддөг юм.
· Эцэг эхийн шаардлага нь нэг нэгийгээ үгүйсгэж болохгүй. Энэ насны хүүхдийнхээ өөрийн сэтгэлээ чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах хэрэгтэй. Энэ насанд хүүхэд баярлах, хөөрөх, уурлах эгдүүцэх, чанга хаш гарах байдлаар илэрхийлнэ. Хүүхэд эсэргүүцсэн сэтгэлээ илэрхийлэхэд нь саад болох хэрэггүй, харин түүнд ойлгуулах хэрэгтэй.
· Хоёр настай хүүхэд эцэг эхээс анхаарал халамж, хайрыг хүсдэг. Эцэг эх сэтгэлийг нь ойлгох, тааламжгүй байдлыг нь хамт хуваалцаж байна гэдгийг тэд мэдрэх нь чухал.
·       Хоёр настайдаа хүүхэд өлсөж байгаагаа тэр болгон ойлгодоггүй. Мөн ядарснаа ч тэр болгон мэдэрдэггүй. Иймээс тэдний амрах, хооллох цагийг эцэг эх бид зохицуулан.
Энэ насанд эцэг эх дараах зорилт тавин хүүхдээ хөгжүүлэх нь зүйтэй. Үүнд:
·            Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах бэхжүүлэх.
·    Ариун цэвэр эрүүл ахуйн дадал хэвшлийг нь бэхжүүлэх, өөрөө өөрийг ээ үйлчилж сурсан байна.
·                     Үндсэн хөдөлгөөнийг хөгжүүлэх ба ядаргаанаас хамгаалах.
·                     Хүүхдийн хүртэхүй, анхаарал, ой тогтоолтыг хөгжүүлэх.
·                     Орчинтойгоо харьцаж мэдрэхүйн эрхтэнгүүдийг хөгжүүлэх.
·                     Байгалийг танин мэдэх ба ургамалтай зөв харьцаж сургах.
·                     Хүүхдийн хэл яриаг үргэлжлүүлэн хөгжүүлэх, ярианд сургах, ном уншиж утгыг нь яриулж сургах, үгийн баялгийг нэмэгдүүлэх, үеийн хүүхэдтэй харьцаж сургах.
·               Сэдэвт тоглоомоор тоглуулах, нөхөдтэй гээ хамтран тоглож сурах.
·              Олны дунд бие ээ зөв авч явах, ойр дотнын хүмүүс болон эцэг эхээ хайрлах.
·                Урлаг уран сайхныг сонирхож оролцохыг нь дэмжих хэрэгтэй байдаг.

2014.04.11.

2 настай хүүхдийн онцлог

Хоёр нас бол хүүхэд нялх үеэс бага насанд шилжих үе билээ. Энэ шилжилтийн үед урьд төлөвшсөн зан төрх хөгжиж, өөрчлөгдөн шинэ шинэ зан төрх бий болно. Энэ насны хүүхэд өөрөө бие дааж юм хийх эрмэлзэл идэвхтэй болсон байна. Хоёр настнууд юмыг дуурайх онцлогтой учир нүдээр харж , үзэж, чихээр сонсож, гараар барьсан зүйлээ дуурайх үйл хийнэ. Иймд тэдэнд юмыг зориуд зааж сургахаас дуурайлгах замаар янз бүрийн хэвшил, дадал бүрэлдүүлэх нь хялбар байдаг.    Энэ насны хүүхдийн хамгийн дуртай үг нь "үгүй" гэдэг үг болно. Тэд заримдаа юу хийж байгаагаа ч үл мэднэ. Цай уу гэхээр сүү ууна гэнэ. Сүү өгөхөөр уухгүй гэнэ. Энэ нь бас учиртай.Хэрэв бид сайн ажиглах юм бол эцэг, эх, насанд хүрэгчид өөрт нь тулгаад байгаа тэр зүйлийг л хүлээн авахгүй гэсэн байдал илэрч буйг ажиглаж болно. Энэ чухамдаа түүнийг хүсэхгүй байгаад биш, харин бусдын тушаах, даалгахыг биелүүлэхгүй дургүй байгаагаас тэр юм. Хүүхэд өөрийгөө бие хүн гэдгийг мэдэрч эхэлж байна. Яг энэ үед эцэг,эхийн сурган хүмүүжүүлэх ажлын нэг алдаа гарч ирдэг байна. Зарим эцэг эх хүүхдээ тэгж эрхлүүлээгүй, тэдний аль аашийг дагах юм бэ? гэсэн бодлын үүднээс өөрийн шаардлага дээрээ хатуу зогсоно.Гэтэл зарим эцэг, эх үүний эсрэг, өөрөөр хэлбэл дуу шуугиан,уйлаан майлаанаас аль болох зайлсхийж, хүүхдийн хүссэн болгоныг биелүүлэх гэж чармайдаг. Энэ нь хүүхдийн тогтсон журам, дүрэм баримтлах, өөрийн хүслээ хязгаарлах чадваргүй болгож, саад бэрхшээлд амархан сөхөрдөг,өөрийн хүсэл нь нийгмийн боломжтой зөрсөн тохиолдолд амархан бухимддаг, дотроо зөрчилддөг, үүнээсээ гарах арга замаа олж чаддаггүй хүн болоход нь нөлөөлдөг.
      Тэгвэл эцэг эх яах ёстой бэ? З
өнгөөр нь орхих юмуу, эсвэл хатуу зүрх гарган өөрийн үзэл дээр бат зогсох уу ? энэ тохиолдолд хамгийн шилдэг аргын нэг бол хүүхдийн анхаарлыг өөр тийш хандуулан, өөр үйл ажиллагаанд татан оруулах явдал мөн.
Хоёр настай х
үүхэд насанд хүрэгчдээс анхаарал халамж нэлээд шаарддаг. Эцэг эх сэтгэлийг ойлгож байна, тааламжгүй байдлыг нь хамт хуваалцаж байна гэдгийг тэд мэдрэх нь чухал. Харанхуй өрөөнөөс тэд их айдаг. Энэ тохиолдолд "Битгий ай. Аюултай зүйл байхгүй" гэж хайхрамжгүй өнгөрөх юм уу шоолох, тохуурхах байдал гаргаж болохгүй. Тэд намайг ойлгохгүй байна, ойлгохыг хүсэхгүй байна гэж бодсоноос айдас нь улам нэмэгддэг.
Хоёр настнууд ердийн
өсөж хөгжиж байгаа бол биеийн жин нь 12-12.5,өндөр нь 84-85см байдаг.
      Тэдний тархинд явагдах х
өөрлийн үйл саатлын үйл явцаас давуу байх тул юманд тэвчээртэй хандах, өөрийгөө эзэмдэх чадвар сул байна гэсэн үг. Бас нэг зүйл дээр түр ч болов анхаарлаа төвлөрүүлнэ.
     Гэхдээ хөөрлийн үйл явц нь хүчтэй учир хүүхэд амархан цочирч, хөөрч удаан хугацаагаар тайвширч чадахгүй, сэтгэлийн тэнцвэр алдагдсанаас муу унтдаг зэргийг анхаарах хэрэгтэй.
Хоёр настнуудын гол хэрэгцээ х
өдөлгөөн юм. Иймд тэд ямагт хөдөлж байхыг эрмэлзэнэ. Явах, гүйх, үсрэх, харайх, авирахаас гадна юм өргөн хөдөлгөөн нь нарийсна.
     Энэ насанд х
үүхэд юмыг дуурайх, онцлогтой учир зориудаар дуурайлгах замаар зааж сурган,янз бүрийн дадал, хэвшил төлөвшүүлэх боломжтой.
Хоёр насны эцсээр х
үүхэд үндсэн өнгө ба нарийн авиа дууны өндөр намыг ялгаж эхэлдэг байна.
     Авиа дууны аянд тохируулан хялбар х
өдөлгөөн хийнэ.Ер нь дуу хөгжим хоёр настнуудын сэтгэлийг хөдөлгөн сэргэлэн цовоо байдалд оруулдаг.Хүүхэд хоёр наснаас эхлэн харандаа барьж , юмны дүрсийн төсөөг гаргах гэж оролдоно. Ер нь хоёр нас бол хүүхдийн хэл ярианы хөгжлийн үе юм. Тэд эхний үед үгийг хураангуйлан хэлдэг. Таваг- таг, Халбага- хаб, Аяга- айя, гэх мэт хүний хэлснийг сайн ойлгохын зэрэгцээ өөртөө үг цуглуулж, үгийн нөөцөө баяжуулж байдаг. Үгийн нөөц нь 250-300 орчимд хүрнэ. Энэ үед авиа үсгийг зөв дуудахад нь анхаарах хэрэгтэй. Олон удаа дуурайлган хэлүүлэх нь илүү үр дүнтэй байна.
     Хоёр настнуудад бие биеэ асрамжлах,дэмжих сэтгэл шинээр бий болно. Хамт явж байгаад нэг нь ойчвол н
өгөө нь татан босгох, уйлбал аргадах, тоглоом, чихэр боовоо хуваах зэргээр хандана.

Бялзуухай цэцэрлэг

3 настай хүүхдийн онцлог

       Гурван нас бол хүүхдийн хамгийн тайван насны нэг юм. Түүнийг сэтгэл санааны хямрал тэр болгон тэвдүүлэхгүй бөгөөд хоёр настай үеийн түгшүүр,айдас бараг арилсан байдаг. Тэд хүмүүст таалагдахын тулд магтаалын үг дуулахын тулд бүхнийг хийнэ. Гурван настай хүүхэд тайван, хөдөлгөөн удаавтар болдгийг сурган хүмүүжүүлэгчид ажиглажээ. Тэдэнд цоо шинээр бий болсон хамтран тоглох, наадах, шаардлага нь ганц эцэг эхтэй нь биш ах, эгч, нартай нь зохицуулна. Хэрэв жилийн өмнө түүнд хэлж, ярьж , тайлбарлаж болдоггүй байсан бол одоо үгэнд амархан орно.      Тэдний нэг онцлог бол гэр бүлийн доторх харилцаа, тухайлбал эцэг эхийн хооронд үүсэх харилцаанд тун сонор соргог ханддаг явдал юм. Хэрүүл маргаан, орилоон хашгираан бүү хэл, өчүүхэн ч гэсэн үгийн зөрөө хүүхдийн сэтгэлийг хямруулж тэднийг дүнсгэр, ууртай, эсвэл зөрүүд болгодог байна. Хэрэв эцэг эх нь бие биеэ энхрийлэн хайрлаж байхыг харвал тэр дороо л Намайг, намайг гээд л гүйн очно. Гурван насанд хүүхдийн хүлээн авах чадвар хөгжиж эхэлдэг. Хувцаслахдаа тэвчээр гарган, тоглох үед нь ямар нэг юм дургүйцэх явдал гарвал биеэ барьдаг болж ирнэ. Анхаарал нь сайжирч ямар нэг зүйлийн тухай удаан тогтож ярьдаг болно. Энэ нь тэдний хэл ярианы чадвар нэмэгдсэний шинж юм. Хэл ярианы хөгжилтэй холбоотойгоор түүний дүрслэн бодох, сэтгэхүйн ажиллагаа хөгжинө. Гурван настнууд шинэ үг бүрийг сэтгэл хөдлөн хүлээн авдаг.Тэд заримдаа өөртэйгээ ярьж , түүнийгээ үйл хөдөлгөөнөөр илэрхийлнэ.Гурван настнууд тоглоомоос асар их сэтгэлийн баяр баясал авдаг.Тэд зураг зурах тун дуртай. Юмны өнгө мэдрэх, ялгах чадвар сайжирна.Харин хүүхэд ямар өнгийг мэдэрч эхэлдэг нь тогтоогдоогүй байна. Гэхдээ зарим эрдэмтдийн үзэж байгаагаар эхлээд улаан, хөх, цагаан, шар өнгийн мэдэрдэг гэж тодорхой дээрх үндсэн өнгүүдийг таньдаг, нэрлэдэг болно. Гурван настай хүүхдийг хүмүүжүүлэхэд эцэг эхийн гол анхаарах зүйл бол хүүхдийн анхаарал юм. Гурван настай хүүхдийн анхаарал тогтворгүй байх ба маш богинохон хугацаанд төвлөрөх чадвартай хурдан төвлөрөх боловч маш түргэн хугацаанд өөр зүйлд шилждэг. Жишээ нь: 10 минутанд тэдний анхаарал 7-9 удаа удаа хувьсан өөрчлөгддөг болохыг судлаачид ажиглажээ. Тэд нэг зүйл дээр 2 минут анхаарлаа төвлөрүүлэх ба тэр дороо сарнин замхарддаг ажээ. Энэ онцлогийг эцэг эхчүүд анхаарч , хүмүүжлийн ажилдаа тусгах нь чухал.
      Эцэст нь хэлэхэд гурван нас бол хүний амьдралын хамгийн баясгалантай үеийн нэг юм. энэ

3-4 насны хүүхэд, тэдэнд зориулсан номын онцлог
           3-4 настай хүүхэд аливаа мэдлэгийг гайхалтай шингээж авч чаддаг. Тэд танин мэдэхүйн бүх төрлийн, юмсын учир шалтгааныг тайлбарласан номонд дуртай байдаг. Жишээлбэл “яагаад” гэсэн асуултанд хариулсан мөн өнгө, дүрс, харилцаа, тооны энгийн мэдлэг олгох, ойлгомжтой богино бичлэгтэй, зурагтай ном тэдний хувьд их тохиромжтой.
Мөн нэмэлт даалгавар бүхий, зурдаг буддаг болон нээгддэг сөхөгддөг зурагтай ном бүр ч илүү сонирхолтой байдаг. Түүнчлэн энэ насны хүүхэд үлгэрт их дуртай. Учир нь үлгэрт сайн муугийн тэмцэл, зан чанар, ёс суртахууны харилцаа дүрслэгдсэн байдаг бөгөөд тэд юу зөв, юу буруу тухай мэдэж авдаг. Үлгэрт дурлах бас нэг шалтгаан бол тэнд өгүүлдэг шидтэн, шулам гэх мэтийг бодитой байдаг мэтээр хүлээн авдагт оршино. 3-4 настнуудын ертөнцийг танин мэдэх ойлголтын онцлог нь бодит болон уран сэтгэмж холилдон байдаг. Тиймээс ч тэдний энэ ургуулан бодсоноо бодит мэтээр ярьдаг үеийг томчууд “худлаа ярьдаг нас” гэдэг. Харин 5 нас хүрэхийн алдад хүүхэд бодит зүйлийг уран сэтгэмжит зүйлсээс ялгаж чаддаг болно.
     3-4 насны хүүхдийн ном агуулгын хувьд өргөжиж, хийсвэр ойлголтууд болох айдас, бишүүрхэл, ичих гэмших, найз нөхөрлөл гэх мэт сэдвүүдийг хөндсөн байж болно.
 Мөн амьтдын тухай сэдэв гол утга санаа хэвээр байна. Түүнчлэн зан заншлыг хялбаршуулан, сонирхолтой байдлаар тайлбарласан номуудыг энэ насныхан их сонирхдог. Жишээлбэл шинэ жилийн баярын тухай өгүүлсэн бол тэдний үзэх дуртай номын нэг.
     Хүүхэд өөрийн гэсэн ном эзэмших, эцэг эхээ ном сонин уншиж байхыг байнга харах нь номонд дуртай болоход их нөлөөлнө. Энэ насны хүүхэд аажмаар хүмүүсийн  хамтын амьдралын харилцаа холбоог ойлгож, дүрэм журамд захирагдаж суран, хүний эд зүйлсийг хамаагүй гэмтээж сүйтгэж болохгүй гэдгийг мэддэг болохоос гадна сонголт хийх чадвартай болно. Тиймээс хүүхдэдээ ном авч өгөхдөө болон уншиж өгөхдөө өөрөөр нь сонгуулах, номын дэлгүүрээр дагуулж явах, номын сангаар хамтдаа үйлчлүүлэх, шинэ жил, хүүхдийн баяр, төрсөн өдрөөр нь ном бэлэглэх зэргээр тэдний идэвхийг сэргээн, оюун бүтээлийг үнэлж сургаарай.
Таны хүүхэд хэдийнээ номтой харилцаад сурчихсан бол нимгэн хавтас, нимгэн хуудастай ном авч өгөх боломжтой гэсэн үг. Иймээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдэдээ насны онцлогт нь тохирсон ном авч өгч хоорондоо ярилцаж байгаарай. 
 
2014.04.11.

Дөрвөн нас бол бага насны хамгийн ярвигтай нас юм. Тэдний зан төрхийг сурган хүмүүжүүлэгчид "Уяанаас алдуурсан нас" гэж нэрлэгдэг нь жирийн хэрэг бишээ. Эцэг, эхчүүд дөрвөн настай хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн онцлогийг мэдэхгүйгээс тэдний зан төрхийн олон шинж байдлыг гайхах нь олонтаа байдаг. Хайр булаам энхрий, дөлгөөн ялдам гурван настнууд гэнэтхэн хөдөлгөөнтэй, үгэнд орохгүй болоход эцэг эх гайхах нь мэдээж. Энэ нь дөрвөн настай хүүхдийн сэтгэл зүйтэй холбоотой. Хүүхэд энэ насанд хамтарч тоглох дуртай, тэдэнд найз нөхөд гурван настнуудынхаас илүү шаардагдах боловч хоорондын харилцаа нь нэлээд ээдрээтэй болж ирдэг байна. Тэдний тоглож байхыг харахад сүрдүүлэг, хашгираан, хатуу шаардлага маргаан голлож байх нь харагддаг. Харилцааны нэг гол хэлбэр бол Би, би, гэнэ.
Дөрвөн настнууд шулуун шударга, эрс хурц зантай байдаг тул нэлээд бүдүүлэгдүү харилцаатай бусад хүмүүсийн санаа, бодол, хүсэл сонирхол түүнд огт хамаагүй юм шиг авирлана. Тэд өөрсдийн санасан зоргоор аашилна. Мартахдаа амархан, сэтгэлийн гүн хөдөлгөөнтэй эсвэл ичимтгий, дуугүй байдал гаргана. Тэнэг,гахай, ховдог, гэх мэт бүдүүлэг үгсийг амархан тусгаж хэрэглэх дуртай. Дөрвөн настай хүүхдийн сэтгэц, хөдөлгөөний энерги нь гайхалтай их байдаг. Тэд бүхэл өдөржин гүйж, тоглож наадна. Ярих хүсэл нь хязгааргүй, тэдний тавих асуулт өдрөөс өдөрт ихсэж, өчүүхэн л шалтаг гарвал ярьж л байдаг. Хэрэв ярих хүнгүй бол ганцаараа ярина. Чухамхүү энэ насанд эцэг, эхийн хэл ярианы зөв хөгжилтөнд нь анхаарах хэрэгтэй. Энэ насанд хүүхэд эд юмсын тухай тодорхой төсөөлөл бүрдэнэ. Жишээ нь: сав, суулга, гэрийн эд хогшил, хувцас хунарыг мэдэх, сар, цас, бороо, уул, ус, мал адгуус, цэцэг навчны тухай өөртөө тохирсон төсөөлөлтэй болдог байна. Ийм төсөөлөл нь тэдний тоглоомын үйл ажиллагаанд нь тод илэрдэг. Иймээс ч тэд дүрслэн тоглох их дуртай байдаг.Үзсэн харсан зүйлээ тухайлбал: чоно, туулай, морь болж тоглоно. Түүнчлэн элс, шавар, модоор байшин барилга, гүүр барьж тоглох дуртай. Хөвгүүдийн хамгийн дуртай тоглоом нь байлдаж тоглох явдал юм. Төрөл бүрийн буу, зэвсэг, машин техникийн нэрийг амархан тогтооно. Энэ насанд хүүхэд хурц тод өнгөтэй, гоё сайхан хэлбэртэй, хөдөлгөөнтэй зүйлийг сайн тусгаж авна. Дүүгээ зурвал гутлынх нь хонх, өвөөгөө зурвал гаансыг нь тод дүрсэлдэг ажээ.
Дөрвөн настнуудын үгийн нөөц үлэмж нэмэгдэнэ. Тэдний мэддэг бүх үгийг жагсаан үзэхэд 50 хувь нь нэр үг, 28 хувь нь үйл үг, 12 хувь нь тэмдэг үгс байдгийг эрдэмтэд тогтоожээ     Тэд төрөлх хэлнийхээ үндсэн дүрмүүдийг ямар ч тусгай сургалтгүйгээр өөрөө бие даан эзэмшдэг байна. Тэдний энэ их энерги нь түргэн өөрчлөгдөх бодол санаа нь хүсэл эрмэлзэл, зорилгыг нь маш хурдан хугацаанд сольж орхидог байна.
түүнийгээ болиод морь болгохоор шийднэ. Тэгснээ нийтэд битүүлж будаад нар болгочихно. Хэрэв тэднээс "Чи юу зураад байгаа юм бэ?" гэж асуувал "Зурж дуусаагүй юм чинь би яаж мэдэх вэ? гэж хариулах нь олонтаа.
    Хүүхдийн энэхүү онцлогуудыг эцэг,эх, ойлгон хүмүүжлийн ажилдаа харгалзан тусгах нь хэрэгтэй. Тэднийг хэрүүл маргаан гаргавал шийтгэхээс өмнө санаа бодлыг нь өөр зүйлрүү хандуулбал илүү үр дүнтэй гэдгийг бүү мартаарай.
Ийм насны хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлэхэд дараах зорилго тавьж эцэг эхчүүд ажиллахыг
зөвлөж байна.Үүнд:
1. Хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж бэхжүүлэх, биеийг нь тогтмол чийрэгжүүлэх ,
үндсэн хөдөлгөөнийг хөгжүүлэх.
2. Хүүхдийн биеийн галбир дээр илүү анхаарах зөв суух, зөв явах, нуруугаа эгц авч явахад эцэг эх анхаарах.
3.Эрүүл ахуйн дадал хэвшлийг эзэмшүүлэн бэхжүүлэх.
4.Идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах.
5.Байгалийн үзэгдэл, үеийн хүүхэд болон том хүмүүсийн амьдрал, үйл ажиллагаанд нь сонирхдог болгон хүмүүжүүлэх.
6.Бодит юмтай харьцах үйлдлийг эзэмшүүлж, үзэгдэл юмсын хоорондын холбоог мэдүүлэх, энгийн дүгнэлт гаргаж сургах хүүхдийн мэдлэгийн хүрээг тэлж хөгжүүлэх
7.Хүүхдийн хэл яриаг үргэлжлүүлэн хөгжүүлэх: хүүхдэд асуулт тавих аргаар яриаг идэвхжүүлэх,үгийн санг тогтмол нэмэгдүүлэх, зөв яриулах, үгийг зөв бүрэн хэлүүлэх, авиаг зөв дуудаж хэлүүлэх, богино хэмжээний өгүүлбэр хэлүүлж сургах, 4­-6 мөрт шүлэг, зүйр үг, оньсого, цээжлүүлэх.
8.Богино хэмжээний өгүүллэг, үлгэрийг хүүхдэд уншиж өгөхөд сонсох чадвар суулгах ба уншиж байгаа номд үйл явдал хэрхэн өрнөж байгаа байдлыг анхааралтай сонсох чадварыг хөгжүүлэх, утгыг нь яриулж сургах. Зурагтай ном үзэх сонирхлыг бий болгох. Эцэг эх хүүхдийг номонд дуртай болгох нөхцөлийг бий болгох.
9.Тоглох үйлдэлд сургах: юмсыг орлуулах, тоглох явцад нөхөдтэй гээ зөв харьцах, нөхдөө хүндэтгэх, нөхдөдөө туслах, хамтран тоглох, тоглоомын сэдвийг сонгох, бүтээлчээр хандах, бие дааж өөрийг ээ хөгжүүлэх, бусдын үгийг сонсох, тэвчээртэй байх хүмүүжил олгох.
10.Урлаг гоо сайхны үйл ажиллагаанд оролцуулах /хөгжим сонсох, дуу дуулах, ном унших үед сонирхож сонсох, номын утга агуулгыг ойлгохыг хичээх, жүжигчлэн тоглох, уран сайхны зургийг танин мэдэх, сонирхох, зураг зурах, баримлаар дүрс гаргах, цаасаар дүрс хайчилж наах дадал хэвшилд сургах.
11.Үеийн нөхөдтэйгээ, аав ээжтэйгээ, ахмадуудтай зөв харьцах харьцааны соёлыг эзэмшүүлж төлөвшүүлэх,ахмадын хөдөлмөрийг хүндэтгэх, тэдэнд туслах эрмэлзэлтэй болгох, бие дааж гэрийн ажлын зарим хэсгийг хийх чадвартай болгох.
12.Бие бялдрыг хөгжүүлэх /биеийн хөгжүүлэх дасгал хийх, хөгжөөнт тоглоомоор тоглох, үндсэн хөдөлгөөн болох гүйх, харайх, үсрэх, авирах,тэнцэж явах зэрэг хөдөлгөөнийг хөгжүүлэх, жижиг булчингуудыг хөгжүүлэх , агаарт зугаалж тоглох г.м./ чиглэгдэнэ.


     Таван нас бол эцэг эхчүүдийн хувьд хамгийн тайван,дөлгөөн тааламжтай нас юм.Хүүхдүүд нөхөрсөг, хоорондоо илүү эвтэй найртай болж ирнэ. Дөрвөн насанд өөрөө мэдэхгүй ямар нэг зүйл хийх гээд оролдоод бүтэхгүй болохоор сэтгэлийн хямралд ордог бол таван настнууд зөвхөн өөрийн хийж чадах зүйлээ л сонгон авч хийнэ. Тэд юу хийх гэж байгаагаа сайн мэдэхээс гадна хийж байгаа зүйлээ заавал дуусгах эрмэлзэлтэй болж ирнэ. Дөрвөн настай хүүхэд зураг зурж байхдаа эцэст нь юу болохыг сайн мэддэггүй бол таван настнууд эхлээд л юу зурахаа сайн мэдэж байх жишээтэй.
Хүүхэд таван насандаа эргээд гурван настай үеийнх шигээ хамтач, нөхөрсөг болж ирнэ.Тэд хүмүүст магтуулахыг цаг ямагт хүснэ. Аливаад ажил хэрэгч байдлаар хандана.
Жишээ нь: Харандаа бол зураг зурахад, сандал бол суухад, халбага бол хооллоход л хэрэгтэй гэдгийг мэддэг болох ба эд зүйлсийг юунд хэрэглэдгийг нь маш сайн ойлгосон байдаг. Хэрэв тэдэнд бид ойд байна гэж хэлбэл бид хотод л байна шүүдээ гэж хэлнэ. Муур нохой усанд сэлж чадах уу ? гэж асуувал надад муур, нохой байхгүй гэж хэлнэ. Таван настнууд гэр орондоо их хайртай. Үе тэнгийнхэн рүүгээ тэмүүлэх нь ихсэнэ. Энэ насны хүүхэд гэртээ байхаасаа цэцэрлэгт байвал түүнд илүү ашигтай. Тэд амьдралын харилцааны баялаг туршлагыг хамт олны дунд байхдаа олж авдаг байна. Туршлагатай хүмүүжүүлэгчийн нөлөөгөөр сайн чанарыг өөртөө шингээн авах, өөрийн болгох бүрэн боломжтой. Таван насанд үндсэн өнгө төдийгүй завсрын өнгийг ялгаж чаддаг болно.Анхаарал нь хөгжиж ирнэ. Бодож санаснаа өөрийн үгээр чөлөөтэй илэрхийлэх гэж оролдоно.Үг, яриа, сэтгэхүйн хөгжилтэй холбоотойгоор ой тогтоолт нь эрчимтэй хөгжинө. Тогттоосон зүйлээ оюун ухаандаа хадгалах хугацаа нь уртсана. Өөрөөр хэлбэл ойн багтаамж ихсэж ирдэг. Арваад нэр тогтоолгоход 5-7 орчмыг тогтоосон байдаг. Мөн тэр 2 жилийн өмнө авч өгсөн тоглоомоо эргэн санаж байх жишээтэй. Таван настнуудын ярианы гол хэлбэр нь тоглоомын хэл бөгөөд тэд тоглоомтойгоо ярьж, өөрөө хариулж , гуйж, тусалж тоглоно. Тэр үедээ сэтгэлийн их хөдөлгөөнтэй, уран дүрслэлтэй, үнэн сэтгэлээсээ ярилцана. Ингэж 5 настнууд юм л бол ярих гэх боловч заримдаа сурган хүмүүжүүлэгчдийн нэрлэдгээр дотоод ярианд мөн шилжинэ.Энэ нь зөвхөн биеийн хөдөлгөөнөөр юм уу гайхсан, эргэлзсэн, уурлаж, баярласнаа ганц нэгхэн үгээр илэрхийлэхийг хэлнэ. Таван настнууд тун их сониуч улс. Бие бялдарын хувьд ч мэдэгдэхүйц өснө. Тэдний бие хүндэрч, хөдөлгөөний эвсэл сайжирч, хол газар нэлээд удаан явах чадвартай болдог байна. Аливаад шаргуу, тэвчээртэй хандана. Гэвч үйл нь эцэг эхчүүдийн эгдүүцлийг хүргэх үе ч тохиолдоно. Тэд аав ээжийнхээ өвөр дээр гарч суучихаад яриа үүсгэх юм уу өөртэйгээ тоглохыг шаардана. Тэднээс тийм ч амархан салж чадахгүй дээ. Ер нь гурав, дөрөв, таван настай хүүхдийн хооронд сэтгэл зүйн их ялгаа байдаг байна. Дөрвөн настай хүүхдийг таван настай хүүхэд шиг захирагдахыг шаардаж болохгүй. Тэр тусмаа үгэнд түргэн орсонгүй гэж шийтгэж болохгүй нь байна. Тэдэнд ижил шаардлага ч тавьж болохгүй нь ойлгомжтой. Бодоод үз лдээ. Эв дүйгүй, болхидуу хөдөлгөөнтэй хоёр гурван настнууд, эвлэгхэн, илүү дутуу хөдөлгөөнгүй таван настай хүүхэд хоёрт адилхан хариуцлага ноогдуулж яаж болох вэ дээ.
5-6 настай хүүхдийг сургуульд оруулахын тулд эцэг  эх  дараах зорилт тавьж хүүхэдтэй илүү анхаарал тавьж хөгжүүлэх талаар  ажиллах шаардлагатай
1.            Хүүхдийн эрүүл мэндийг бэхжүүлэх. Үүнд: биеийг нь чийрэгжүүлэх, үндсэн хөдөлгөөнийг нь  улам боловсронгуй болгох, үйл ажиллагааны явцад хүүхдийн биеийн галбир дээр байнга онцгой анхаарах,  боловсон  зөв биеэ авч явах   ба эрүүл ахуйн дадал хэвшлийг улам сайжруулах  хүмүүжил олгох. Хүүхдийг ядаргаанаас хамгаалах.
2.            Ардын болон улсын хэмжээнд  явуулдаг баяр , эх орныхоо тухай төсөөллийг улам баяжуулах.  Орон нутаг, хот аймаг, сум, баг, дүүрэг зэргийн онцлог газруудыг танилцуулах ба эх орноо хайрлах бахархах хүмүүжил олгох.
3.            Орчны амьдрал ахуй, үзэгдэл үйл явдал, байгаль дахь  уул ус, ургамал амьтны тухай  төсөөллийг баяжуулан, түүнийг нь бэхжүүлэн   хамгаалж хайрлах хүмүүжил олгоход эцэг эх үлгэрлэх.
4.            Энгийн ярианы хэлэнд сургах, харилцан яриаг үргэлжлүүлэн хөгжүүлэх,үгийн санг нэмэгдүүлж идэвхжүүлэх, төрөлх хэлээ  зөв  цэвэр дуудлагатай  ярих зэрэг хэл яриаг бүх талаас нь боловсронгуй болгох.  Авиалбарын сонсголыг нь хөгжүүлэх. Богино болон дэлгэрэнгүй асуулт тавих ,  яарахгүй хариулж сургах, тохирсон үгийг ашиглах.
5.            Бусад хүүхдүүдийн амжилтад баярлаж талархал илэрхийлэхийг  тэмүүлэх, хамт олноороо хичээллэх, хөдөлмөрлөх, тоглох дадалтай зэрэг хоорондоо эв найрамдалтай бие биеэ хүндэтгэсэн харьцааг бий болгох  хүмүүжлийг улам бэхжүүлэх.  Хичээнгүйлэн  ажил хийх дадалтай болгох ба өөрийн хийсэн хөдөлмөртөө үнэлгээ өгч чадах чадвар төлөвшүүлэх. Олон үндэстэн үеийнхнээ хүндэтгэлтэй хандах харьцааг төлөвшүүлэх.
6.            Сургуульд суралцах  хүсэл эрмэлзлийг дэмжин төлөвшүүлэх.
7.            Хүүхдийн анхаарлыг үргэлжлүүлэн хөгжүүлэх, өмнө тавьсан зорилгоо / юу хийх хэрэгтэйг/ ойлгох чадвар, түүнийг  амжилт анд  хүргэх  /яаж хийх/ арга барилыг сонгох, тэсвэртэй даван туулах хүмүүжил олгох, цөхрөлтгүй оролдож эцсийн үр дүнд хүрэх зорилго тэмүүлэлтэй байхыг сургах.
8.            Өөрийн үйлдлийг сайн талын үлгэр жишээ болгох, сахилга дэг журмыг хатуу мөрдөх, эхэлсэн зүйлээ эцсийн хүртэл хийдэг, өөрийн хүслийг хязгаарлах чадвартай зэрэг  туйлбартай чанаруудыг  улам хөгжүүлэх. 
9.            Ардын урлаг, уран зохиол, зургийн бүтээл, хөгжим, бүжигт сонирхолтой болгохыг үргэлжлүүлэн төлөвшүүлэх.
10.         Дүрслэх чадваруудыг улам хөгжүүлэх.
11.         Хүүхдийн ой тогтоолтыг сайжруулахын тулд аль зэрэг их юм цээжилж чадаж байгааг жишиж харьцуулалт хийж байх.   



No comments:

Post a Comment